Анжелина Жоли болон Брэд Питт нарын хоёрдах хамтарсан бүтээл By the Sea

Анжелина Жоли болон Брэд Питт нарын хоёрдах хамтарсан бүтээл By the Sea киноны дэлхийн нээлт арваннэгдүгээр сард болно.

Шинэ кино нь утга уянгын төрөлд хамрагдах ч зураг авалтын явц гэр бүлийн уур амьсгалтай сайхан болсон харагдлаа. Дашрамд дурдахад Анжелина Жоли киноныхоо найруулагч, удирдаачаар ажилласан юм.

Киноны үйл явдал 1970-аад оны Францад өрнөдөг байна. Жоли гол дүр болох Ванессагийн дүрд, харин Питт түүний нөхөр Роландын дүрийг бүтээсэн аж. Тэд хамтдаа аялах үеэр бие биенээсээ хөндийрч эхэлдэг. Хосууд далайн эргийн нэгэн жижигхэн хотод саатахаар шийдсэнээр гэр бүлийн харилцаанд дулаан уур амьсгал үүсч, үйл явдал өрнөх болно.

Киноны дэлхийн нээлт арваннэгдүгээр сарын 13-нд болохоор товлогджээ.