Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа (+poster)

Star Wars франчайзийн 7-р анги болон гарч байгаа Star Wars: The Force Awakens киноныхаа анхны бүрэн trailer цацагдлаа. Disney болон Lucasfilm кино компанийн бүтээл Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J.J. Abrams ажиллаж байгаа юм.

Star Wars: Return of the Jedi кинонаас 30 жилийн дараа бүтээгдэж буй Star Wars: The Force Awakens кино ирэх 2015 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийнэ. Кинонд Harrison Ford, Mark Hamill, Carrie Fisher, Lupita Nyong’o, Oscar Isaac, Domhnall Gleeson, Gwendoline Christie, Max Von Sydow нар оролцож байна.

Мөн тус киноны poster өнгөрөгч ням гарагт цацагдсан. Кино сонирхогчид болоод дижитал уран бүтээлчид уг poster-ийг суралцагчийн бүтээл мэт муу болсон гэж үзэж байгаа. Харин кино уран бүтээлчдийн зүгээс уламжлалт poster-ийн шинж чанараа хадгалахыг хичээсэн гэж тайлбарласан байна.