“Ну, погоди” кинонд хэн дуу оруулсан бэ?

Монголын үе үеийн хүүхэд залуучуудын үзэж өссөн Зөвлөлтийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино “Ну, погоди” буюу “Чамайг даа” киноны гол баатар туулай, чоно хоёрын дууг хэн, хэрхэн оруулсныг та бүхэнд хүргэж байна. 

Туулайны дууг ЗХУ-ын Гавьяат жүжигчин Клара Румянова оруулж, дууг нь өөрөө дуулжээ. Тэрээр өөрийн амьдралдаа гэр бүлгүй, үр хүүхэдгүй, аз жаргалгүй нэгэн байсан боловч энэхүү киногоороо үе үеийн хүүхэд залуучуудын сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрсөн юм. Тэрээр кинонд тоглож байгаагүй боловч энэхүү гайхамшигт хүүхэлдэйн киноны туулайн дүрд дуу оруулсанаараа ЗХУ-ын Гавьяат жүжигчин цол хүртсэн цор ганц эмэгтэй юм. 

Тус киноны найруулагч, ОХУ-ын Гавьяат жүжигчин Вячеслав Котеночкин чонын дууг дуучин Высоцкийгоор оруулуулахыг хүсч байсан ч ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Папанов оруулсан юм. 

Сонирхуулж хэлэхэд "Ну, Погоди !" маань 1969-2005 оны хооронд бүтээгдсэн бөгөөд нийт 20 анги эфирт цацагдсан аж.