Том Толгойтын Романс УСК-ны албан ёсны трэйлер гарлаа

Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад  шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа.

Дэлхий дахин даяаршиж буй энэ цаг үед хүний сэтгэхүй, техник технологийн хөгжлийн хэрээр кино урлаг даган хөгжиж шинэ зүйлийг эрэлхийлж байна. Энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн кино бүтээгчид ямар сэдвийг, ямар хэлбэрээр гаргаж хүмүүст хүргэх вэ гэдэг дээр их анхаардаг болсон.

Тэгвэл урлагаар холбогдож нэгдсэн Ахан дүүсийн нэгдэл /BrotherHood/-ийн залуус хамтран тэсрэлт хийхээр болсон гэнэ. Тэд  ирэх сарын 6-нд "Том Толгойтын Романс" нэртэй дэлгэцийн цоо шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Энэхүү кинонд хүний амьдралын жаргал, зовлонтой олон өнгийг хөгжилтэй, инээдмийн өнгө аясаар дамжуулан хүнд ухаарал бодролыг хайрласан шинэлэг бүтээл болсон хэмээн кино бүтээгчид онцолж байгаа юм.

Киноны гол дүрд жүжигчин Том толгойт Ж.Алтаншагай, Драмын театрын жүжигчин Б.Одончимэг нар тоглосон ба нэгэн цаг үеийн шилдэг жүжигчид энэхүү кинонд дүр бүтээсэн нь онцлог юм.

Ийнхүү та бүхэн киноны албан ёсны трэйлерийг хүлээн авч үзнэ үү. "Том Толгойтын Романс" УСК 2015 оны 11 сарын 06-аас бүх кино театруудаар гарч эхэлнэ.