Заавал хоёр удаа үзэхэд хүргэх 10 кино

 

1.  Transcendence

Хүний оюун ухааныг даван гарах компьютер зохион бүтээхээр эрдэмтэн Уилл Кастер ажиллаж байгаа. Түүний бүтээлийг таслан зогсоохыг гэмт этгээдүүд санаархаж дарах тэр үед Уилл үхлийн шарх авчээ. Уилл өөрийнхөө оюун санааг компьютерт шилжүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ бүхэн юунд хүргэхийг хэн ч таашгүй.

2. Agasshi

Өнгөц харахад үйл явдал онцгой юмгүй: Гүн хочтой нэгэн зальжин эр Сокэ гэх ядуу охиныг ашиглан нэгэн баян япон бүсгүйн хайрыг татахаар шийднэ. Киноны үйл явдал үргэлжлэх тусам улам ээдрээтэй болж хэн нь хэнийгээ мэхлээд байгаа нь ойлгогдохоо болино.

3.  Backtrack

Питер Бауэрийн сэтгэл зүйн сэдэвтэй уг кинонд охиноо алдсан эцгийн гунирхал гарна. Өөрийгөө ажлаар дарж хүнд байдлаасаа гарахыг хичээсэн ч өвчтөнүүдийнх нь биеэ авч яваа нь нэг л  этгээд. Бауэр өвчтөнүүдээ өөрийн санаанаас гарч ирсэн гэж үзэж эхлэх бөгөөд төд удалгүй өвчтөнүүдийг нас барсан баримтыг олж үзнэ. Таныг дарамтлах нөхцөл байдал, нууцлаг үйл явдал, учир битүүлэг хэлхээ холбоос…

4. Horns  

Иг Перриш америкийн нэгэн жижиг хотхонд амьдардаг, хотхоны оршин суугчид түүнийг нэгэн бүсгүйн амь насыг хөнөөсөн гэдэгт итгэлтэй байгаа. Нэгэн өглөө сэрээд харахад Игийн толгой дээр эвэр ургажээ: энэ цаг мөчөөс эхлэн Игийг харсан хүн зөвхөн үнэнийг л өчдөг болсон. Өөрт заяагдсан энэ увдисыг ашиглан Иг алуурчныг олохоор шийднэ.

5. Solace

Жон Клэнси бол хүнд хэргийг илрүүлэхэд ТТГазарт туслалцаа үзүүлдэг зөн билэгтэн. Түүний шинэ дайсан бол аймшигтай алуурчин, Жоноос хэдэн алхамын өмнөх үйл явдлыг харж чаддаг нэгэн. Киноны гол дүрд Хопкинкс болон Фаррелл нар тоглосон гэхээр таны сонирхолыг улам татах болов уу.

 

6. 10 Cloverfield Lane

Мишель автомашины осолд орж ухаан алдсан бөгөөд үл мэдэх хүний хонгилд сэрнэ. Өөрийгөө хулгайлагдсан гэж бодох бүсгүйд түүнийг аварсан гэж итгүүлэхийг оролдоно. Бүсгүйг ухаан алдахад дэлхий дээр аймшигтай зүйл тохиолдсон тул гадагш гарч болохгүй, энэ хонгилд л аюулгүй гэж бүсгүйд итгүүлнэ. Мишель тэдний үгэнд итгэхгүй байсан ч нэгэн өдөр аймшигтай зүйл харна.


 

7. The Loft

Гэр бүлтэй таван найз залуу дундаа нэг байр хөлсөлж нууц амрагуудаа авчирч цэнгэх боломжийг бий болгоно. Байрандаа нэгэн цогцос олтол бүх зүйл сайхан байв. Найзууд бие биенээ хардаж эхэлнэ, өөр хоорондынхоо бохир нууцыг дэлгэж дор бүрнээ мөрдлөгө явуулах ажээ.

 

8. Nerve

Сургуулиа төгссөн Вид коллежид суралцах мөнгө хэрэгтэй. Ингээд тэрээр “Nerve” нэртэй тоглоомд нэгдэхээр шийджээ. Хэрхэн яаж тэмцэхийг үзэгчид шийдэх тийм тоглоомд түрүүлбэл багагүй мөнгөтэй болно. Ви төд удалгүй Иэнтэй танилцаж тэд нэг баг болжээ. Тоглоомын үе цааш ахих тусам хүндэрсээр, тоглоомоос гарах ямар ч боломж байхгүй.

9. Self/less

Нас тогтсон саятан Дэмиен Хейс өөрийгөө эдгэшгүй өвчтэй гэдгийг мэднэ. Түүнд нэгэн компаниас санал иржээ: түүний оюун санааг өөр нэгэн залуугийн биед шилжүүлэх. Эхлээд бүх зүйл сайхан байлаа, цаг хугацаа өнгөрөх тусам Дэмиен өөрийгөө хэн болохыг мэдэж эхэлнэ.



10. The Gift

Саймон болон Робин нар бүх зүйлээ урьдчилан төлөвлөдөг нэгэн гэр бүлийнхэн. Саймонтой цуг суралцаж байсан Гордо гэх залуу гарч ирснээр тэдний амьдрал орвонгоороо эргэх шиг болжээ. Гордо болон өөрийн нөхөр хоёрын дунд нэгэн аймшигтай нууц байгааг Робин олж мэднэ. Энэ бүхнийг мэдсэний дараа нөхөртөө итгэж чадах болов уу?