”Forbes” энэ жилийн хамгийн амжилтгүй кинонуудыг нэрлэлээ

"Max Steel" 

Жагсаалтын эхний байранд Стюарт Хендлерийн найруулж, Бен Уинчелл ба Энди Гарсия нарын гол дүрд нь тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт "Max Steel" кино орсон байна.

Уг киног нийт 11 сая долларын өртгөөр бүтээсэн боловч box office-т ердөө л 4,4 сая долларын орлого олжээ.

"Free State of Jones" 

Мэттью МакКонахигийн тоглосон "Free State of Jones" бичигдэж байна. "Free State of Jones" 23 сая доллар цуглуулж чадсан ч тус кино нь үүнээс хоёр дахин их хөрөнгөөр бүтсэн юм.

"Popstar: Never Stop Never Stopping" 

Энди Сэмбергийн гол дүрд нь тоглосон "Popstar: Never Stop Never Stopping" кино жагслаа. Продюсерууд энэ бүтээлд 20 сая доллар зарцуулсан ч ердөө л 9,5 сая доллар эргүүлэн авчээ.

"Pride and Prejudice and Zombies"

(28 сая доллараар бүтсэн ч 16,4 сая доллар олсон)


 

"Ratchet & Clank"

(20 сая доллараар хийгдсэн ч 11,8 сая доллар олсон)

"Keeping Up with the Joneses"

(40 сая долларын өртөгтэй ч 26,9 сая доллар олсон)


"Snowden"

(40 сая долларын өртгийн эсрэг 34,3 сая долларын орлого) зэрэг кинонууд багтсан байна.