2017 онд дэлгэцнээ гарах хамгийн их хүлээлт үүсгэсэн кинонуудыг танилцуулж байна.


1.  "Beauty and the Beast"         ( 3 сарын 16-нд нээлтээ хийнэ )

Диснейн хүүхэлдэйн киногоор бидэнд танигдсан тус бүтээл ирэх жилийн хавар шинэ мэдрэмж авчрах нь. Хүүхэлдэйн киноноос нь сэдэвлэж, чадварлаг жүжигчид, сайн нүүр будалтын багийн бүрэлдэхүүн нь танд таалагдах нь лавтай.

2. "Thor: Ragnarok"    ( 11 сарын 25-нд нээлтээ хийнэ )

Marvel биднийг шинэ бүтээлээр баярлуулах нь: хүчирхэг Тор Халк-ын тусламжтайгаар дэлхийг сүйрэхээс хамгаална. Харин тэдний эсрэг Суртур бүх 9 ертөнцийг устгах гэж тэмцэх болно.

3.  "Justice League"   ( 11 сарын 16-нд нээлтээ хийнэ. )

Манай дэлхийг Darkside эзэлсэн бөгөөд Бэтмен Супермен хоёр хүчээ нэгтгэнэ. Брюс Вэйнд дэлхий даяар өөрийн баг болон итгэл даах найзуудаа цуглуулах хэрэг гарах нь.

4.   "The Dark Tower"  

Стивен Кингийн шүтэн бишрэгч бол та тус киног заавал үзэх хэрэгтэй. Тhor киноны Хеймдалын дүрд тоглосон Идрис Эльба тус киноны гол дүрд тоглох болно. Хар Цамхагт нуугдах хүчийг хайхаар Роланд аялалд гарах бөгөөд түүнд юу тохиолдох бол?

5.  "XXX 3: The Return of Xander Cage"   ( 1 сарын 17-нд нээлтээ хийнэ. )

Xander Cage эргэн ирлээ! Вин Дизелийн тоглох дүр хүчирхэг баг бүрдүүлэхээс гадна зодоон, байлдаан гэх мэт олон үйл явдал энэ кинонд гарна.

6.  "Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales"  ( 5 сарын 24-нд нээлтээ хийнэ )

Ахмад Jack Sparrow дахиад л бүтэлгүйтлээ: түүний эртний дайсан ахмад Салазар өөрийн багийн хамт чөтгөрийн гурвалжингаас гарч хорвоогийн бүх далайн дээрэмчдийг устгах гэж байгаа ажээ. Амьд гарах цор ганц арга бол тэднээс өмнө далайн бурхан Посейдоныг олох юм.

7.   "Wonder Woman"  ( 6 сарын 1-нд нээлтээ хийнэ )

Тусгаарлагдсан аралд байлдагч нарын дунд төрсөн Диана гүнж гадаад ертөнцтэй танилцахаар шийднэ: түүнд осолдсон онгоцны нисгэгч дэлхийд тулгарч байгаа аюулын талаар ярьж өгнө. Тэдэнд дотоод хүчээ нээх шаардлага гарах ба эцсийн амьсгаа хүртэл тэмцэх ёстойгоо ойлгоно.

8.  "Tulip Fever"  ( 2 сарын 23-нд нээлтээ хийнэ )

Залуухан бүсгүй Алиса Викандер баян хөгшинтэй гэрлэсэн ба нэг өдөр тэдний гэрт түүний хөргийг зурахаар нэгэн залуухан зураач залуу ирснээс бүх юм эхэлнэ. Хууль дүрэм, эд хөрөнгө бүх зүйл тэдний эсрэг байсан ч дурласан хос юу хийж чадах бол? 

9.   "Assassin’s Creed"   ( 12 сарын 14-нд нээлтээ хийнэ )

Ирээдүйн технологийн дэвшил хүмүүст цаг хугацаагаар аялах боломжийг олгоно. Үүний ачаар Каллум Линч Испанид 15-р зууны үед амьдарч байсан өвөг дээдэс дээрээ очих боломжтой болжээ. Үүний ачаар тэр тулааны урлагт суралцаж, дийлдэшгүй тулаанч болгоно.

10.   "Submergence"  ( .... )

Тагнуулч Жэймс олзлогдсон, харин түүний эрдэмтэн эхнэр далайн гүнд шумбагч онгоцонд буй. Тэдний хооронд 1000 милийн зай байсан ч тэдний хайр тэдэнд амьд үлдэх, тэсэх хүч өгнө.

11.  "Ghost in the Shell"   ( 3 сарын 29-нд нээлтээ хийнэ )

Кибер технологи хүмүүсийн ажлыг хөнгөвчилсөн ч тэдэнд мөн аюул авчиржээ. Аюулт гэмт хэрэгтэн засгийн газрыг хакердаж улс төрд нөлөөлөх ба зөвхөн Скарлетт Йоханссоны бүтээх дүр ба 9-р хэлтэс л түүнийг дийлнэ.

12.  "Kong: Skull Island"  ( 3 сарын 8-нд нээлтээ хийнэ ) 

Жирийн судалгааны баг болон эзэнгүй арал адал явдлаар дүүрэн байх болно. Урилгагүй ирсэн зочдод арлын эзэн дургүй байгаа: улам л аюултай, улам л аймшигтай адал явдал тэднийг хүлээж буй.

13.   "The Boss Baby"   ( 1 сарын 13-нд нээлтээ хийнэ )

Тим хүүгийн амьдрал гайхалтай байлаа: түүнийг эцэг эх нь хайрладаг, түүний бүх зүйл дүүтэй болохоос нааш гайхалтай байсан юм. Дүү нь үргэлж хослол өмсөж эцэг эхээ маш чадварлагаар хуурна. Тим хүү аль нь түүний найз аль нь биш гэдэгт их эргэлзэнэ.

14.  "Guardians of the Galaxy 2"   ( 4 сарын 25-нд нээлтээ хийнэ )

Питер Квилл эцэс сүүлд нь дан ганц баг ч бус итгэл даасан нөхөд, хүндлэлийг олж авчээ. Түүний санааг зовоох ганц зүйл бол түүний алга болсон эцэг хэн байсан бэ гэх асуулт юм. Асуултын хариуг 2017 онд олж мэдэцгээе.

15.  "Power Rangers"   ( 3 сарын 23-нд нээлтээ хийнэ )

Өөр өөрийн гэсэн айдас, асуудалтай жирийн нэгэн өсвөр насны 5 хүүхэд санамсаргүй байдлаар супер хүчтэй болно. Харин дэлхийг харь гаригийн хүмүүс эзлэх аюул тулгарахад хүүхдүүд тэдний эсрэг юу хийж чадах бол?